2010. 6. 9.

Attribution theory гэдэг нь

Хүн бүр ямар нэгэн асуудал гарахад хүлээж авах байдал нь янз бүр байдаг. Жишээлбэл зарим хүмүүс энэ үүссэн асуудлыг хэн нэгэнээс боллоо гэж үздэг бол, харин зарим нь энэ асуудал надаас л боллоо гэж боддог хүмүүс байдаг. Тэгвэл яг энэ зүйлийг маань эрдэмтэд судалж нотлоод ийм нэгэн онол гаргасан байх юм.

Attribution theory: Монголоор нь хэлбэл "Хамааруулах онол" гэх юм уудаа. За ямар ч байсан энэ онолоор бол хүн бүрт дотоод болон гадаад хамаатуулал байдаг гэнэ. Дотоод хамаатуулал(internal attribution or disposion) нь ямар нэгэн зүйлийг өөртөө хамаатуулж бодох, харин гадаад хамаатуулал(external attribution or situation) нь бусдад тохох, бусдаас боллоо гэж үзэх юм. Ингэж хэлэхээр жоохон ойлгомжгүй байж болох юм. Гэхдээ маркетингийн менежерүүдийн хэрэглэдэг бодит жишээн дээр тайлбарлавал их амархан байх болно.

- Эхлээд зар сурталчилгааны салбарт тусган харвал: Хэрэглэгчид зар сурталчилгааг дараах 3 байдлын аль нэгээр нь хүлээн авдаг байна.
 1. Уг компани зар сурталчилгаагаараа дамжуулан хэрэглэгчид бүтээгдэхүүнийхээ шинж тэмдгийг танилцуулж болох учираас
 2. Зөвхөн бүтээгдэхүүнээ зарахын тулд л
 3. Зар сурталчилгаа явуулахаас өөр аргагүй байдалд орчихсон учираас
Хэрэглэгчид ингэж боддог учираас манай бүтээгдэхүүн л хамгийн шилдэг хорвоод хосгүй гэж хэлэхээсээ өмнө бүтээгдэхүүний сайн муу талыг тайлбарлан хэлэх үед хэрэглэгч бүтээгдэхүүний жинхэнэ мөн чанарыг харуулж байна гэж ойлгодог. Ингэснээр хэрэглэгчийн итгэлийг олж авдаг болохоос өөрийн бүтээгдэхүүний чанарыг харуулах гэснийүүднээс биш юм.

- Мөн худалдан авалтын дараах "сэтгэл ханамжгүй" байдал үүсэн тохиолдолд энэ онолыг ашиглаж болно. Хэрэглэгч сэтгэл ханамжгүй, худалдан авсандаа харамсаж байгаа тохиолдолд компаний зүгээс уучлалт хүсэх юмуу, эсвэл эвгүй сэтгэгдэл төрүүлсэн нөхцөл байдалд хүлцэл өчих нь бусдад буруугаа тохдог гадаад хамаатуулал(external attribution or situation)-д багтдаг хүмүүст үр дүнтэй байдаг байна. Гэхдээ үнэхээр компаний алдаа байх үед л, харин компаний алдаа бус харин ямар нэгэн зүйлээс үүдэлтэй, хэрэглэгчийн өөрийн буруу дотоод хамаатуулал(internal attribution or disposion)-д байх үед нь тухайн нөхцөл байдал ийм байснаас боллоо гэх мэтчилэнгээр хэрэглэгчийн итгэлийг олж авдаг байх нь.

2010. 6. 7.

TFT : - Task Force Team гэж юу вэ?


TFT - "Task Force Team" гэдэг нь толин дээрээс утгыг нь харвал : - "түр зуур ажиллах тусгай бүлэг" гэсэн тодорхойлолт гарч ирнэ.
Энэ нь компани болон байгууллагад чухал ажил гарч ирэх үед, эсвэл шинэ төсөл дээр ажиллах үед хэсэг бүрээс тусгай мэргэжилтэнгүүдийг цуглуулж бүрдүүлсэн багийг хэлдэг аж.
Үүнийг зөвхөн компани болон байгууллага дээр хэргэлдэггүй болохыг амьдрал дээрээ мэдэрч сууна. Хэсэг хугацааны өмнө диплом бичих гээд ихээхэн завгүй, бас ярьж зөвлөх хүн хүч их хэрэгтэй над шиг хүнд надад тусламжийн гараа сунгах хүмүүс хэрэгтэй байлаа. Тэгтэл манай лаб-ын хүүхэд хүрж ирээд чамд туслах TFT-г байгуулъя гэдэг юм байна. Эхэндээ ч утгыг нь сайн ойлгохгүй зүгээр л туслах л гэж байгаа юм байна гэж бодтол харин түр хугацаанд туслаад л тэгээд л тараад, дараа нь хэрэгтэй зөвлөлдөх үедээ дахиж дуудаад л тэгээд нэг хуралдаж аваад л тардаг байлаа.
TFT багийхан хаана л бол хаана л байдаг, мөн цагдаагийн хэлтэс дээр ч TFT-ийхэн байдаг.

Тэгэхээр TFT гэдэг нь тодорхой нэгэн зорилгыг биелүүлэхээр түр хугацаагаар цугласан багийханыг хэлдэг байх нь ээ.

Надад TFT маш их хэрэгтэй байна, хаана байнаа???
хэхэ

2010. 6. 2.

Хэрвээ чадвал... хэхэ


Та бүхэн хэрвээ чадвал доор байгаа загаснуудыг энэ зурган дээрх шиг өнгө өнгөөр нь ялгаарай. Тэгээд надад хэлээрэй.
Ингэж ялгах ч бас хэцүү байсан шүү...

4P гэдэг нь...

Өмнөх дугаартаа маркетингийн талаар бичсэн бол одоо маркетингийн хольц (Marketing mix) 4P-г танилцуулъя. Эхлээд хүмүүс маркетинг гэхээр шууд л зар сурталчилгаа, рекламны талаар бодож эхэлдэг, гэвч маркетинг гэдэг бол зөвхөн зар сурталчилгаа биш юм. Зар сурталчилгаа нь маркетингийн ердөө л нэг хэсэг юм(маш бага хэсэг). Хүмүүс надаас ямар чиглэлээр сурж байгаа вэ? гэж асуухаар нь би "Маркетинг" гэж хариулдаг, тэгэхээр урдаас "-Аан тэгүүл, рекламчин менежер болох юм биз дээ." гээл инээдэг хүмүүс их байдаг. Гэхдээ мэдээж маркетингийн чиглэлээр төгссөн ихэнх хүмүүс аль нэгэн компанийн маркетингийн хэлтэст ажилд ороод хийдэг ажил нь л компанийхаа зар сурталчилгааг хэрхэн яаж хийх вэ гэдэгт анхаарлаа их хандуулдаг учираас юм. Бас өөр нэг тал нь маркетингийн албаныхны хийдэг ажил дундаас олон нийтэд хамгийн ихээр хүрдэг хэсэг нь 4Р-ийн Идэвхижүүлэлт(Promotion) доторх зар сурталчилгаа учираас юм.

Тэгвэл маркетингийн хольц(Marketing mix) гэж юу вэ?
Product - бүтээгдэхүүн
Price - үнэ
Place - хувиарлалт
Promotion - идэвхижүүлэлт


Бүтээгдэхүүн (Product)
Энэ хэсэгт та юу зарах гэж байна вэ? гэдэг чинь тодорхойлогдоно. Ямар бүтээгдэхүүнийг ямар хүмүүст зарах гэж байгаа билээ гэдэг ээ шийдэх юм. Энэ нь таны ямар түвшиний ямар зорилтот сегмент рүү хандаж байна вэ гэдгээс их шалтгаалдаг. Хэрэглэгчээ зөв сонгох хэрэгтэй гэсэн үг юм. Ямар бүтээгдэхүүнийг хэнд?

Үнэ (Price)
Та бүтээгдэхүүнээ хэр хэмжээгээр үнэлэх вэ? Өрсөлдөгчтэйгээ адил үнэ тогтоох уу? Эсвэл илүү өндөр, бүүр илүү доогуур үнэ тогтоох уу? Үнэ тогтоох тал дээр маш олон бодлого, стратеги байдаг. Бага үнээр зах зээлд орж ирээд зах зээлээ эзэлсний дараа нь үнээ өсгөх "Эзлэх стратеги", эсвэл өндөр үнээр зах зээлд орж ирээд дараа буулгах стратреги гэх мэтчилэн байдаг. (Үнийн стратегийг дараагийн дугаарт.) Гэхдээ ихэнх тохиолдолд бага үнээр зах зээлд орж ирэх нь тийм ч сайн байдаггүй. Учир нь хэрэглэгчид таны бүтээгдэхүүнийг чанар муутай, эсвэл хуурамч гэсан дүгнэлтэнд амархан хүрэх учираас, тиймээс ихэвчлэн адил үнээр юм уу эсвэл өндөр үнээр зах зээлд орж ирэх нь элбэг байдаг. Анхаарах зүйл нь ингэж үнээр өрсөлдөхүйц чанартай байх үедээ л

Хувиарлалт (Place)
Хувиарлалт нь бүтээгдэхүүнийг хэрхэн ашигтайгаар түгээх вэ? гэсэн асуултанд хариулах юм. Таны бүтээгдэхүүн хаана, хэзээ бэлэн байх ёстой вэ? Хэрэглэгчид хол ойроос хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ цуглуулахдаа нэг дороос болж өгвөл авах сонирхолтой байдаг. Тиймээс л сүүлийн үед жижиг хэмжээний дэлгүүр бус томоохон супермаркетууд илүү ашигтай үйл ажиллагаагаа явуулах болсон. Таны үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч хэзээ хаанаас авч болохыг бодолцох асуудал юм. Зардал их гарлаа ч хэрэглэгчидээ хадгалах нь чухал байдаг.

Идэвхижүүлэлт (Promotion)
Идэвхижүүлэлт нь таны үйлдвэрлэж эсвэл зарж борлуулах гэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгчидэд хэрхэн хүргэх талаар таны хийж гүйцэтгэх ажил юм. Энэ хэсэгт хүмүүсийн маш сайн мэддэгзар сурталчилгаа багтдаг ба, зөвхөн үүгээр ч зогсохгүй мөн телемаркетинг, захидал илгээх, өдөрлөг зохион байгуулах, урамшуулалт гэх мэт бүтээгдэхүүнтэй холбоотой таны хийсэн, бичсэн бүх зүйлийг агуулдаг.

Маркетингийн хольц болох 4Р байдаг боловч, одоо үед зөвхөн энэ 4-өөр зогсохгүй
5P = 4P+PEOPLE(хүмүүс)
7P = 5P + PROCESS(үйл ажиллагаа) + PHYSICAL EVIDENCE(орчин) гэж бий. Мөн 4Р маань өөрөө байгууллага, компаний байр сууринаас ажилдаг бол одоо хэрэглэгчдэд хандсан хэрэглэгчийн төлөөх 4С болоод байгаа билээ. Энэ нь
• Forget Product-бүтээгдэхүүн бус.
Study Consumer wants and needs-Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага юу болохыг олж мэдэх
• Forget price-үнийг бус.
Understand the consumer? Cost to satisfy that wants and needs-Хэрэглэгчидээ ойлгож, хэрэглэгчидээс хэрэгцээ шаардлагаа хангахад хэр хэмжээний зардал гарж байна вээ гэдгийг тооцох
• Forget Place-хувиарлалт бус.
Think Convenience to buy-Худалдан авах тухтай орчинг бүрдүүлэх
• Forget Promotion-идэвхижүүлэлт бус.
The word in the 90? Is Communication-харилцаа холбоогоо сайжруулах.

Маркетингийн хольцийн бүрдэл ийм байна.

2010. 5. 31.

Хэрэглэгчийн зан төлөв гэж юу вэ?


Зах зээл, эдийн засгийг хөдөлгөгч томоохон хүчин зүйл бол хэрэглэгч юм. Тэгвэл хэрэглэгч юу боддог? юуг хүсдэг? зан төлөв нь ямар болохыг сайн судлах хэрэгтэй болдог. "Хэрэглэгч та хаан" гэх сүржин уриа лого-г олон удаа харж бас сонсож байсан биз ээ. Би ч бас өмнө нь өөрийгөө хаан учираас хамгийн сайн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүртэх зохистой нэгэн гэж боддог байлаа. Гэтэл яг үнэндээ "Хаан" гэдэг цаасан малгай өмсөөд л хошгироод яваад байдаг байснаа ойлгосон юм. Гэхдээ мэдээж байгууллагын талаас хэрэглэгчийнхээ хүссэн зүйлийг хийж байж л ашиг орлого олох учираас ингэхээс өөр аргагүй л байсан байсан байх. Хэрэглэгчид ч гэсэн чих гижигдсэн уран гоё үгэнд дуртай болохоор арга ч үгүй биз.

Одооноос эхлээд яг хэрэглэгч гэж хэн болох хэрэглэгчийн зан төлөв гэж юу болох талаарх эрдэмтэд судлаачидын гаргасан тодорхойлолт болон судалгаанаас сонирхоцгооё~

Эхлээд хэрэглэгч(consumer or customer) гэж хэн бэ гэдгийг хүргэе. Монгол хэл дээр хэрэглэгч гэж нэг үгээр хэрэглэгддэг боловч Англи үгнээс нь харвал 2 өөр утга агуулсан 2 өөр үг байдаг.
Customer: Компанийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг шууд болон шууд бус замаар худалдан авч буй нэгэн (Энэ төрөлд ихэвчлэн албан байгууллага хоорондын худалдаа болон худалдагч нар бараа бүтээгдэхүүнээ компаниас худалдан авах үед B2B or B2C худалдааны объектыг хэлдэг байна)
Consumer: Бүтээгдэхүүн болон үйлчилгээг хэрэглэж байгаа нэгэн (Энэ төрөлд багтаж байгаа хэрэглэгч нь хувь хүмүүс юм, эцсийн хэрэглэгч ч гэж хэлэх тохиолдол байдаг. В2С худалдааны объектыг хэлдэг байна.)

Хэрэглэгчийн зан үйлийн талаар маш олон тодорхойлолт байдаг, тэр дундаас Монголд хамгийн ихээр хэрэглэдэг тодорхойлолт нь:
Хэрэглэгчийн зан төлөв(Consumer Behavior) гэдэг бол пүүсээс явуулж байгаа маркетингийн үйл ажиллагаанд хариу үйлдэл үзүүлж худалдан авах үгүйгээр хэмжигдэж байгаа хэрэглэгчдийн зан авир юм.

Дэлхийд хамгийн алдартай тодорхойлолт нь:
Consumer behavior is those acts of individuals directly involved in obtaining and using economic goods and services, including the decision processes that precede and determine these acts (Engel, Kollat, & Blackwell) юм.

Хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг маш олон хүчин зүйлс байдаг. Сэтгэлзүйн хүчин зүйлс, нийгэм соёлын, нөхцөл байдлын, маркетингийн хольцын болон гадна дотны өрсөлдөгчийн гэх мэт маш олон нөлөөлөл нөлөөлдөг. Энэ бүхнийг дараа дараагийн дугаараас нэг нэгээр нь бичих болно.

2010. 5. 30.

Маркетинг гэж юу вэ?

Маркетинг гэж юу вэ? Ихэнх маркетингийн хичээл бүрийн эхэнд энэ асуулт байдаг.
Мэдээж хичээл бүрийн эхэнд байдаг маркетингийн тодорхойлолтыг дахин нэг давтахад илүүдэхгүй мэт санагднам. Багш маань энэ хичээлийг орж эхлэхдээ ингэж хэлсэн юм.
- "Marketing is everything".
Багшийн маань зааж байгаа хичээл болохоор л ингэж хэлж байгаа байх гэж бодсон чинь, энэ хичээлийг сонсох тусам үнэхээр л маркетинг бол бүх зүйлийн үндэс болдог учир яах ч аргагүй л everything байлаа.
Багш маань мэдээж дараа нь ингэж хэлэв
- Гэхдээ та нар шалгалтын цаасан дээр маркетингийн тодорхойлолтыг бич гэсэн асуултын хариулт болгож үүнийг бичвэл 0(тэг) оноо авна гэж хэлсэн юм, хэдийгээр шалгалтын хуудсан дээрээ ингэж бичвэл 0(тэг) оноо авах ч гэсэн энэ бол үнэн юм.

За одоо оршил хэсгээ болиод маркетингийг жинхэнээсээ эрдэмтэд болон олон улсын байгууллагаас хэрхэн тодорхойлсоныг хүргэе.
Маркетинг(Marketing) гэдэг нь:
Хэрэглэгчийн байр сууринаас бүх л зүйлийг бодож үйлдэх үйл явц юм.

Маш олон тодорхойлолтууд байдгаас надад хамгийн ихээр таалагдсан тодорхойлолтыг хүргэе
- "Хэрэглэгчийг сайн ойлгон, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээрээ хэрэглэгчийн хэрэгцээг хангаснаараа худалдан авалт бий болгох нөхцөл байдлыг бүрдүүлэх явц" Петр Дракер

- Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, маркетинг нь "Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц" юм.

Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь худалдаа арилжаа, солилцоотой холбоотой өргөн хүрээтэй ойлголт болно.
Толь бичигт: үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл мөн хэрэглэгчид хэрэгтэй бүхий л үйлчилгээ хүргэгдэх хүртэлх бүхий л зүйлсийг хамруулсан үйл ажиллагаа
Эдийн засгийн салбарт: бүтээгдэхүүн болон үйлчилгээг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид саадгүй хүргэгдэх бизнес үйл ажиллагаа
Үл хөдлөх хөрөнгийн салбарт: үйлдвэрлэгчид үйлдвэрлэх түүхий эдийг нийлүүлж, хэрэглэгчид бүтээгдэхүүн болон үйлчилгээг хүргэж ашиг олох ба мөн нийгэм дэх үйлдвэрлэл худалдан авалтыг нэмэх борлуулалтын төлөвлөгөө болон үйл ажилгааны явц
Сэтгэл судлалын салбарт: эдийн засаг болон менежементтэй холбоотой үг хэллэг. Үйлдвэрлэгчийн бүтээсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг үр ашигтайгаар хэрэглэгчид хүргэх мөн борлуулах үйл хөдлөлтэй холбоотой системчилсэн эдийн засгийн болон менежментийн ерөнхий нэр томъёо
гэх мэтчилэнгээр олон талаас үздэг байх юм.
Ямартай ч байсан "Marketing is everything"

Мэндчилгээ


2010оны 5сарын 30-аас эхлэн өөрийн гэсэн блогоо нээхээр шийдлээ.
Яг одоо өөрийн сурж буй мэргэжлийнхээ талаар мөн сонсож мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахаар шийдлээ.
Эргээд бас надад ч хэрэгтэй мэт санагдаад
За амжилт