Хүн бүр ямар нэгэн асуудал гарахад хүлээж авах байдал нь янз бүр байдаг. Жишээлбэл зарим хүмүүс энэ үүссэн асуудлыг хэн нэгэнээс боллоо гэж үздэг бол, харин зарим нь энэ асуудал надаас л боллоо гэж боддог хүмүүс байдаг. Тэгвэл яг энэ зүйлийг маань эрдэмтэд судалж нотлоод ийм нэгэн онол гаргасан байх юм.Attribution theory: Монголоор нь хэлбэл "Хамааруулах онол" гэх юм уудаа. За ямар ч байсан энэ онолоор бол хүн бүрт дотоод болон гадаад хамаатуулал байдаг гэнэ. Дотоод хамаатуулал(internal attribution or disposion) нь ямар нэгэн зүйлийг өөртөө хамаатуулж бодох, харин гадаад хамаатуулал(external attribution or situation) нь бусдад тохох, бусдаас боллоо гэж үзэх юм. Ингэж хэлэхээр жоохон ойлгомжгүй байж болох юм. Гэхдээ маркетингийн менежерүүдийн хэрэглэдэг бодит жишээн дээр тайлбарлавал их амархан байх болно.
- Эхлээд зар сурталчилгааны салбарт тусган харвал: Хэрэглэгчид зар сурталчилгааг дараах 3 байдлын аль нэгээр нь хүлээн авдаг байна. 1. Уг компани зар сурталчилгаагаараа дамжуулан хэрэглэгчид бүтээгдэхүүнийхээ шинж тэмдгийг танилцуулж болох учираас
2. Зөвхөн бүтээгдэхүүнээ зарахын тулд л
3. Зар сурталчилгаа явуулахаас өөр аргагүй байдалд орчихсон учираас
Хэрэглэгчид ингэж боддог учираас манай бүтээгдэхүүн л хамгийн шилдэг хорвоод хосгүй гэж хэлэхээсээ өмнө бүтээгдэхүүний сайн муу талыг тайлбарлан хэлэх үед хэрэглэгч бүтээгдэхүүний жинхэнэ мөн чанарыг харуулж байна гэж ойлгодог. Ингэснээр хэрэглэгчийн итгэлийг олж авдаг болохоос өөрийн бүтээгдэхүүний чанарыг харуулах гэснийүүднээс биш юм.
- Мөн худалдан авалтын дараах "сэтгэл ханамжгүй" байдал үүсэн тохиолдолд энэ онолыг ашиглаж болно. Хэрэглэгч сэтгэл ханамжгүй, худалдан авсандаа харамсаж байгаа тохиолдолд компаний зүгээс уучлалт хүсэх юмуу, эсвэл эвгүй сэтгэгдэл төрүүлсэн нөхцөл байдалд хүлцэл өчих нь бусдад буруугаа тохдог гадаад хамаатуулал(external attribution or situation)-д багтдаг хүмүүст үр дүнтэй байдаг байна. Гэхдээ үнэхээр компаний алдаа байх үед л, харин компаний алдаа бус харин ямар нэгэн зүйлээс үүдэлтэй, хэрэглэгчийн өөрийн буруу дотоод хамаатуулал(internal attribution or disposion)-д байх үед нь тухайн нөхцөл байдал ийм байснаас боллоо гэх мэтчилэнгээр хэрэглэгчийн итгэлийг олж авдаг байх нь.




