2010. 5. 31.
Хэрэглэгчийн зан төлөв гэж юу вэ?
Зах зээл, эдийн засгийг хөдөлгөгч томоохон хүчин зүйл бол хэрэглэгч юм. Тэгвэл хэрэглэгч юу боддог? юуг хүсдэг? зан төлөв нь ямар болохыг сайн судлах хэрэгтэй болдог. "Хэрэглэгч та хаан" гэх сүржин уриа лого-г олон удаа харж бас сонсож байсан биз ээ. Би ч бас өмнө нь өөрийгөө хаан учираас хамгийн сайн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүртэх зохистой нэгэн гэж боддог байлаа. Гэтэл яг үнэндээ "Хаан" гэдэг цаасан малгай өмсөөд л хошгироод яваад байдаг байснаа ойлгосон юм. Гэхдээ мэдээж байгууллагын талаас хэрэглэгчийнхээ хүссэн зүйлийг хийж байж л ашиг орлого олох учираас ингэхээс өөр аргагүй л байсан байсан байх. Хэрэглэгчид ч гэсэн чих гижигдсэн уран гоё үгэнд дуртай болохоор арга ч үгүй биз.
Одооноос эхлээд яг хэрэглэгч гэж хэн болох хэрэглэгчийн зан төлөв гэж юу болох талаарх эрдэмтэд судлаачидын гаргасан тодорхойлолт болон судалгаанаас сонирхоцгооё~
Эхлээд хэрэглэгч(consumer or customer) гэж хэн бэ гэдгийг хүргэе. Монгол хэл дээр хэрэглэгч гэж нэг үгээр хэрэглэгддэг боловч Англи үгнээс нь харвал 2 өөр утга агуулсан 2 өөр үг байдаг.
Customer: Компанийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг шууд болон шууд бус замаар худалдан авч буй нэгэн (Энэ төрөлд ихэвчлэн албан байгууллага хоорондын худалдаа болон худалдагч нар бараа бүтээгдэхүүнээ компаниас худалдан авах үед B2B or B2C худалдааны объектыг хэлдэг байна)
Consumer: Бүтээгдэхүүн болон үйлчилгээг хэрэглэж байгаа нэгэн (Энэ төрөлд багтаж байгаа хэрэглэгч нь хувь хүмүүс юм, эцсийн хэрэглэгч ч гэж хэлэх тохиолдол байдаг. В2С худалдааны объектыг хэлдэг байна.)
Хэрэглэгчийн зан үйлийн талаар маш олон тодорхойлолт байдаг, тэр дундаас Монголд хамгийн ихээр хэрэглэдэг тодорхойлолт нь:
Хэрэглэгчийн зан төлөв(Consumer Behavior) гэдэг бол пүүсээс явуулж байгаа маркетингийн үйл ажиллагаанд хариу үйлдэл үзүүлж худалдан авах үгүйгээр хэмжигдэж байгаа хэрэглэгчдийн зан авир юм.
Дэлхийд хамгийн алдартай тодорхойлолт нь:
Consumer behavior is those acts of individuals directly involved in obtaining and using economic goods and services, including the decision processes that precede and determine these acts (Engel, Kollat, & Blackwell) юм.
Хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг маш олон хүчин зүйлс байдаг. Сэтгэлзүйн хүчин зүйлс, нийгэм соёлын, нөхцөл байдлын, маркетингийн хольцын болон гадна дотны өрсөлдөгчийн гэх мэт маш олон нөлөөлөл нөлөөлдөг. Энэ бүхнийг дараа дараагийн дугаараас нэг нэгээр нь бичих болно.
피드 구독하기:
댓글 (Atom)
댓글 없음:
댓글 쓰기