2010. 5. 30.

Маркетинг гэж юу вэ?

Маркетинг гэж юу вэ? Ихэнх маркетингийн хичээл бүрийн эхэнд энэ асуулт байдаг.
Мэдээж хичээл бүрийн эхэнд байдаг маркетингийн тодорхойлолтыг дахин нэг давтахад илүүдэхгүй мэт санагднам. Багш маань энэ хичээлийг орж эхлэхдээ ингэж хэлсэн юм.
- "Marketing is everything".
Багшийн маань зааж байгаа хичээл болохоор л ингэж хэлж байгаа байх гэж бодсон чинь, энэ хичээлийг сонсох тусам үнэхээр л маркетинг бол бүх зүйлийн үндэс болдог учир яах ч аргагүй л everything байлаа.
Багш маань мэдээж дараа нь ингэж хэлэв
- Гэхдээ та нар шалгалтын цаасан дээр маркетингийн тодорхойлолтыг бич гэсэн асуултын хариулт болгож үүнийг бичвэл 0(тэг) оноо авна гэж хэлсэн юм, хэдийгээр шалгалтын хуудсан дээрээ ингэж бичвэл 0(тэг) оноо авах ч гэсэн энэ бол үнэн юм.

За одоо оршил хэсгээ болиод маркетингийг жинхэнээсээ эрдэмтэд болон олон улсын байгууллагаас хэрхэн тодорхойлсоныг хүргэе.
Маркетинг(Marketing) гэдэг нь:
Хэрэглэгчийн байр сууринаас бүх л зүйлийг бодож үйлдэх үйл явц юм.

Маш олон тодорхойлолтууд байдгаас надад хамгийн ихээр таалагдсан тодорхойлолтыг хүргэе
- "Хэрэглэгчийг сайн ойлгон, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээрээ хэрэглэгчийн хэрэгцээг хангаснаараа худалдан авалт бий болгох нөхцөл байдлыг бүрдүүлэх явц" Петр Дракер

- Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, маркетинг нь "Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц" юм.

Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь худалдаа арилжаа, солилцоотой холбоотой өргөн хүрээтэй ойлголт болно.
Толь бичигт: үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл мөн хэрэглэгчид хэрэгтэй бүхий л үйлчилгээ хүргэгдэх хүртэлх бүхий л зүйлсийг хамруулсан үйл ажиллагаа
Эдийн засгийн салбарт: бүтээгдэхүүн болон үйлчилгээг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид саадгүй хүргэгдэх бизнес үйл ажиллагаа
Үл хөдлөх хөрөнгийн салбарт: үйлдвэрлэгчид үйлдвэрлэх түүхий эдийг нийлүүлж, хэрэглэгчид бүтээгдэхүүн болон үйлчилгээг хүргэж ашиг олох ба мөн нийгэм дэх үйлдвэрлэл худалдан авалтыг нэмэх борлуулалтын төлөвлөгөө болон үйл ажилгааны явц
Сэтгэл судлалын салбарт: эдийн засаг болон менежементтэй холбоотой үг хэллэг. Үйлдвэрлэгчийн бүтээсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг үр ашигтайгаар хэрэглэгчид хүргэх мөн борлуулах үйл хөдлөлтэй холбоотой системчилсэн эдийн засгийн болон менежментийн ерөнхий нэр томъёо
гэх мэтчилэнгээр олон талаас үздэг байх юм.
Ямартай ч байсан "Marketing is everything"

댓글 없음:

댓글 쓰기